
Яагаад Могул экспресс вэ?
Бид Австрали улсаас Монгол улс руу хувь хүний шуудан илгээмж, байгууллагын ачаа, уул уурхайн тоног төхөөрөмж болон төрөл бүрийн бараа захиалгын үйлчилгээг агаараар болон газрын тээврээр түргэн шуурхай, найдвартай хүргэж, жижиг илгээмжээс эхлээд том оврын ачаа хүртэл бүх төрлийн тээвэрлэлтийн уян хатан шийдлийг санал болгодог.
Бид энэ салбарт 8 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж, олон хувь хүн болон байгууллагын ачааг Монгол улс руу найдвартай тээвэрлэж ирсэн туршлагатай.
Хүлээн авах хаяг байршил:
Сидней хот хаяг:
Утасны дугаар:
______________________
Мельбурн хот хаяг:
Утасны дугаар:
______________________
Перт хот хаяг: 10 Wyong Road, Bentley, 6102 Perth, WA
Утасны дугаар: 04 1023 2020
Contact@mogulmongolia.com
______________________
Хүлээн авах огноо: Ачаа барааг сард 2 удаа авах бөгөөд, тухайн сарын ачаалалаас хамааран хүлээн авах өдрийг зарлах болно.

Цогц үйлчилгээ
Экспресс газрын ачаа 45 хоногт Улаанбаатар хотод хүрнэ. Бид далай болон авто тээврийг хослуулан таны ачааг түргэн, найдвартай хүргэх үйлчилгээг үзүүлж байна.
Ачааны нийт үнэлгээ AU$300-аас ихгүй байх ба хэрэв AU$300-аас их үнэлгээ бүхий ачаа илгээх бол сайн дурын даатгалд хамруулж болно. Жич: Урьдчилан тооцоолох боломжгүй аливаа эрсдэлийн улмаас гарсан AU$300-аас их үнийн дүнгийн нэхэмжлэлийг манай компани хариуцахгүй болно. Ачааг стандартын дагуу тээвэрлэлтийн явцыг даахуйц бат бөх дөрвөлжин хэлбэртэй хайрцаг, хагарч гэмтэх эрсдэлтэй барааг зориулалтын дагуу баглаа боодол ашиглан боож, хайрцаг тус бүрд СР72 мэдүүлгийн хуудсыг бөглөж өгөх. Жич: Баглаа боодол сайн хийгээгүйн улмаас ачаа задрах, хагарах, гэмтэх болон гээгдсэн тохиолдолд Mogul Express Mongolia Pty Ltd нь хариуцлага хүлээхгүй. болно.
Бид ачаа тээврийн бүх үйл явцыг эхнээс нь дуустал нарийвчлан төлөвлөж, зохион байгуулж ажилладаг. Тээвэрлэлтийн маршрут, хугацаа, зардлыг оновчтой тооцоолж, үйлчлүүлэгч бүрт хамгийн үр ашигтай, найдвартай логистикийн шийдлийг санал болгоно. Мөн ачааны хөдөлгөөн, бичиг баримт, хүргэлтийн явцыг тасралтгүй хянаж, ачааг аюулгүй, цаг хугацаанд нь хүргэхийг зорьдог.
Гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай бүх бичиг баримт, зөвшөөрлийг бидний гэрээт гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнээр хурдан шуурхай, найдвартайгаар бүрдүүлж гүйцэтгэх боломжтой. Ингэснээр ачаа гаалийн шат дамжлагыг саадгүй давж, хуулийн шаардлагад нийцсэн, хугацаа алдахгүй шийдлээр бүрдүүлэлт хийгдэнэ. Бид таны ачааны гаалийн үйл явцыг хялбаршуулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд тусална.
Тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй гэмтэх, алдагдах, саатах, байгалийн эрсдэл зэрэг нөхцөлөөс таны ачааг хамгаалах нэмэлт даатгалын үйлчилгээг бид санал болгодог. Ингэснээр таны ачаа илүү аюулгүй, баталгаатай тээвэрлэгдэж, эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломж бүрдэнэ.
Манай компани Перт–Улаанбаатар хотуудын хооронд найдвартай ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Бид хэрэглэгчдийнхээ ачааг аюулгүй, түргэн шуурхай хүргэхийг зорин ажилладаг. Мөн одооноос эхлэн ачаагаа агаарын нислэгээр тээвэрлэх боломжтой болсон тул хүргэлтийн хугацаа илүү богино, илүү найдвартай боллоо.
Цогц шийдэл
- Best Value
Газрын ачааны тээвэр
70$Стандарт хайрцаг зааж өгөх ба хэрэв машин болон бусад тоног төхөөрөмж бол бидэнтэй холбогдоно уу.Valid for 12 months Агаарын тээвэр
20$Ачааны овор хэмжээний хамааран үнэ өөрчлөгдөх боломжтойValid for 12 monthsАчаа очиж авах
30$Хотын төвийн ойрын 20 км радиус дотор ачааг хүсэлтээр очиж авах ба хол зайнд үнэ тохиролцоно.Valid for 12 months
Түгээмэл асуул хариулт
Үнийн санал авах
Том оврын ачаа тээвэрлүүлэх, эсвэл байгууллагын нэр дээр тээвэрлэлтийн үйлчилгээ авах бол бидэнтэй холбогдон үнийн санал авах боломжтой. Бид таны ачааны төрөл, хэмжээ, жин болон тээвэрлэлтийн нөхцөлд үндэслэн хамгийн тохиромжтой үнийн санал бэлтгэн хүргүүлнэ.

