top of page

Хориотой ачааны мэдээлэл

Манай компани дараах төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхийг хориглоно. Үүнд:

  • Мансууруулах бодис, хууль бус бодис

  • Зэвсэг, сум, тэсрэх бодис

  • Амархан шатах болон аюултай химийн бодис

  • Хуурамч бараа болон хууль зөрчсөн бүтээгдэхүүн

  • Мөн тухайн улсын хууль, гаалийн журмаар хориглосон бусад зүйлс

Хэрэв дээрх төрлийн бараа илгээсэн нь илэрвэл ачааг тээвэрлэхээс татгалзах бөгөөд холбогдох бүх хариуцлага илгээгчид ногдоно.

Хориотой ачаа:

 

ДШХ ны конвенцийн заалтаас зүйл 18 

 

Д 2. Улс хоорондын шуудангийн бүх төрөлд дор дурьдсан зүйлүүдийг илгээхийг хориглоно. Үүнд:

2.1.1 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд, эсвэл хүлээн авах орны хуулиар хориглосон хууль бус эмийн зүйлс;

2.1.2 Садар самууныг сурталчилсан бүх төрлийн зүйлс;

2.1.3 Хуурамчаар, дууриалган хийсэн зүйлс;

2.1.4 Хүлээн авагч орны хуулиар хориглосон бусад зүйлс;

2.1.5 Тухайн илгээмж болон түүний савлагаа нь бусдад аюултай байж болох эсвэл бусад илгээмж болон гуравдагч этгээдийн өмчийг гэмтээж болохуйц зүйлс;

2.1.6 Илгээгч болон хүлээн авагчаас өөр бусад хүний хувийн бичиг баримтууд;

3.1 Шатах тэсрэх, цацраг идэвхит аюултай бүх зүйлс;

3.2 Дуураймал болон цэнэггүй тэсрэх бөмбөг, гранат, сум, болон бусад цэргийн гаралтай зүйлс;

4.1 Амьд амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн;

6.1 Зоос, мөнгөн дэвсгэрт болон үнэт зүйлс, төлбөрийн хэрэгсэл болох аялагчийн чек, төлбөрийн хуудас, цагаан алт, алт, мөнгө, засагдсан болон засагдаагүй үнэт чулуу, эрдэнэс, бусад үнэ бүхий зүйлс; 

 

Монгол Улсын Гаалийн тухай хуул -ийн заалтаас Зүйл 223

 

1.1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;

1.2. Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;

1.3. Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;

1.4. Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;

1.5. Амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

1.6. Хуулиар хориглосон бусад бараа


 

Монгол Улсын Шуудангийн тухай хуулийн заалтаас зүйл 24 
 

1.1. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;

1.2. Хортон ургамал, амьтан;

1.3. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;

1.4. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;

1.5. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

1.6. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;

1.7. Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.

 

Олон улсын агаарын тээврийн байгууллагын “аюултай ачааны”- ны  дүрмийн заалтаас 

 

1. Тэсрэх бодис (салют, цаасан буу, сум, дарь )

2. Хий (асаагуур, дезодорант, төрөл бүрийн шүршигчүүд, аялалын газ, галын хор)

3. Шатамхай шингэн (тосон будаг, цавуу, үнэртэй ус, хумсны болон нүүрний будаг арилгагч шингэн, хумсны лак бусад маникюрын хэрэгсэлүүд )

4. Шатамхай хатуу (шүдэнз, Модны нүүрс)

5. Исэлдүүлэгч, хэт исэл (хүчилтөрөгч генератор химийн бодис, цайруулах нунтаг)

6. Хортой бодис & халдварт бодис (хөдөө аж ахуйн химийн бодис, шавьж устгах хор, мөнгөн ус агуулсан зүйлс, нян, бактер, вирус агуулсан хүн болон амьтны цусны дээж )

7. Цацраг идэвхит бодис

8. Идэмхий бодис (нойтон батерей, мөнгөн ус, давсны хүчил)

9. Бусад төрөл бүрийн аюултай ачаа (соронзон бүтээгдэхүүнүүд, төрөл бүрийн хөдөлгүүрүүд, литиум батерей агуулсан бүх зүйлс /зөөврийн цэнэглэгч, нисдэг камер, камер, гар утас, нөтбүүк г.м/), хуурай мөс, модны нүүрс 

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд зааснаар 

 

15.9.3 Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно.

bottom of page